Төрийн өмчийн 6 их сургуулийн захирлын 2021 оны 12 дүгээр сарын 10-ний өдрийн А/249, А/253, А/370, А/195, А/230, А/313 тоот "Дусал цус-Дүүрэн амьдрал" цус хандивлах аян зохион байгуулах тухай тушаал гарч аяныг хуваарийн дагуу зохион байгуулж байна.
2021 оны 11 дүгээр сард АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутнууд аянд нэгдэж, нийт 1802 хүн аянд хамрагдсанаас 1294 оюутан цусаа хандивлан "Шинэ донор" болж, 460 орчим литр цус цуглуулан цусны нөөц санг 2 дахин нэмэгдүүлснээр "Цусны донор хамт олон" болсон. Тус аян нь АШУҮИС-ийн "Оюутны хөгжил" хөтөлбөрийн "Эх оронч оюутан" дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдав.
2021 оны 12 дугаар сард МУИС-ийн 275 багш, ажилтан, суралцагчид тус аянд нэгдэж 90 литр цус хандивласан бол 2022 оны 3 дугаар сард ХААИС-ийн 310 багш, ажилтан, суралцагчид аянд нэгдэж 115 литр цусыг хандивлалаа. Мөн 70-аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Хүндэт донор Т.Ган-Эрдэнэ, М.Батбаатар нарыг “Хүрэл донор”-оор өргөмжилж, цусны донор ХААИС-ийн ажилтан Б.Байгалмааг “Бахархал 10” Б.Баярмааг “Бахархал 20”, Б.Уранзулыг “Бахархал 30”, Г.Түвшинбаярыг “Бахархал 40” Б.Мөнхзулыг “Бахархал 50” тэмдгээр тус тус шагнаж алдаршууллаа.
"Дусал цус-Дүүрэн амьдрал" цус хандивлах аянд одоогоор 3 их сургуулийн 2387 багш, ажилтан, суралцагчид хамрагдаад байна. Тус аяныг үргэлжлүүлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус хандивлах ажлыг 4, 5, 6 дугаар саруудад МУБИС, ШУТИС, СУИС зохион байгуулахаар төлөвлөж байна.