Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааны зорилго нь дээд боловсролын хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлага солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тодорхойлж, төрийн өмчит их сургуулиуд эрдэм шинжилгээ, сургалтын ажлаа уялдуулан хэрэгжүүлж, хамтран хөгжихөд оршино.
Төрийн өмчийн 6 их сургууль хамтран ажиллахдаа холбогдох хууль эрх зүй, төр засгийн бодлого шийдвэрийн хүрээнд, их сургуулийн үнэт зүйл, уламжлал соёл, академик эрх чөлөөг эрхэмлэн, эрх тэгш, нээлттэй, ил тод саналаа солилцон зөвшилцөх зарчмыг баримтлан ажиллана. (2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үзэглэсэн санамж бичгийн 1.1 болон 1.2 дугаар заалт)