2019 онд ШУТИС-д байгуулагдсан Нээлттэй боловсролын төв нь боловсролын бодлого, сургалтын технологи, сурах үйл ажиллагаа, нээлттэй боловсролын талаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, хэлэлцэх, судалгаа, инновацыг хөгжүүлэх, үндэсний болон олон улсын эрдэмтэд, экспертүүд, олон нийтийн санал бодлыг илэрхийлэгчид, профессор багш, суралцахуйн загвар бүтээгч зэрэг хүмүүсийг үйл ажиллагаандаа татан оролцуулах замаар сургалт судалгаа явуулдаг хүрээлэн юм.