MGL6 засаглал

Нямдаваа овогтой ХҮРЭЛБААТАР, доктор, профессор

АШУҮИС-ийн Захирал

Боловсрол:

  • 1998 – 2001 ЭМШУИС, Анагаах Ухааны доктор
  • 1994 – 1996 АУИС, Анагаах Ухааны магистр
  • 1984 – 1991 АУИС, Хүний их эмч
  • 1974 – 1984 Улаанбаатар, 75-р сургууль, Бүрэн дунд боловсрол

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • 2008 – АНУ, Канзас их сургууль
  • 2006 – БНСУ, Олон улсын вакцин судлалын төв
  • 2003 – Япон, Токай их сургууль
  • 2000 – Англи, Лондоны их сургуулийн Виндер институт
  • 2000 – БНСУ, Ионсей их сургууль
  • 1998 – Недерланд, Гронингены их сургууль

Ажлын туршлага:

  • 2020.08 сараас АШУҮИС, Захирал
  • 2018 – 2020 Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Ахлах зөвлөх
  • 2012 – 2018 Монгол Уламжлалын Академи, Зөвлөх
  • 2012 – Эрүүл мэндийн сайд
  • 2009 – 2012 Эрүүл мэндийн яам, Төрийн нарийн бичгийн дарга
  • 2007– 2009 Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэд захирал
  • 2004 – 2007 ЭМШУИС, Био-Анагаахын сургууль, Захирал
  • 2003 – 2004 АУИС, Мэргэжил дээшлүүлэх институт, Захирал
  • 1992 – 2003 АУИС, Физиологийн тэнхим, Багш, Ахлах багш
  • 1991 – 1992 Дорноговь аймаг, Айраг сумын эмнэлэг, Мэс заслын эмч
  • 1984 – 1985 Хавдар Судлалын төв, Сэхээн амьдруулах тасаг, Асрагч

Баянжаргалын ОЧИРХУЯГ, доктор, дэд профессор

Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Монгол Улсын Их Сургуулийн Химийн факультетад багш, ахлах багш, декан, МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн захирал, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор, профессор, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байсан. 

Боловсрол: 

  • МУИС, Байгалийн ухааны төрөлжүүлсэн сургалттай тусгай дунд сургууль, бүрэн дунд боловсрол
  • МУИС, Байгалийн ухааны факультет, Хими технологийн бакалаврын зэрэг
  • МУИС, Химийн факультет, Химийн шинжлэх ухааны магистрын зэрэг
  • Япон, Нагоягийн их сургууль, Инженерийн сургууль, Химийн инженерийн докторын зэрэг /Ph.D/

Гишүүнчлэл:

  • Ази, Номхон далайн орнуудын Материал судлалын академийн гишүүн
  • Хими, химийн инженерчлэлээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга
  • БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын гишүүн
  • СХЗГ-ын Нанотехнологийн техникийн хорооны гишүүн

Бүтээлийн товчоо:

  • Сурах бичиг - 3  
  • Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл - 27
  • Патент - 6 
  • Удирдсан эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил – 8

Төмөрбаатарын ХЭРҮҮГА, доктор, профессор

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциумын тэргүүн

БНХАУ, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль Хүндэт профессор

ОХУ, Шинжлэх ухааны академи /Сибирийн салбар/ Хүндэт доктор

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Инженер технологийн сургуульд багш, ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, ХААИС-ийн Бодлогын мониторинг, үнэлгээ хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

Гишүүнчлэл:

  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн гишүүн
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн гишүүн
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооын бус шинжээч
  • Монголын шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүн
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн
  • Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн гишүүн
  • Дээд боловсрол судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн
  • Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны гишүүн
  • Монголын магистр, доктор оюутнуудын холбооны үүсгэн байгуулагч
  • Монголын оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч
  • “Монголын хөдөө” сонины редакцийн зөвлөлийн дарга

Бүтээлийн товчоо:

  • Сурах бичиг, гарын авлага - 6
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл – 36
  • Эрдэм шинжилгээний илтгэл - 27
  • Төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулахад оролцсон байдал – 30
  • Шинэ бүтээл, оновчтой санал - 8

Очирбатын АЛТАНГОО, доктор, дэд профессор

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн захирал

Боловсрол, шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж байгаа тэргүүлэх эрдэмтэн, судлаач, манлайлагч.

МУБИС-ийн Физикийн тэнхимийн багш, тэнхимийн эрхлэгч, Математик, байгалийн ухааны сургуулийн захирлаар тус тус томилогдон ажиллаж байсан.

Гишүүнчлэл:

  • Монголын физикийн багш нарын холбооны гишүүн
  • Дэлхийн боловсролын судалгааны холбооны гишүүн

Бүтээлийн товчоо:

  • Сурах бичиг, гарын авлага - 13
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл - 43
  • Төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулахад оролцсон байдал - 6
  • Шинэ бүтээл, оновчтой санал - 1
  • Эрдэм шинжилгээний илтгэл - 30

Төмөрпүрэвийн НАМНАН, доктор, профессор

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

Профессор Т.Намнан Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Захирлаар ажиллаж байна. Тэрээр боловсрол, шинжлэх ухааны, технологийн салбарт амжилттай ажиллаж байгаа тэргүүлэх эрдэмтэн, судлаач, манлайлагч юм.

Профессор Т.Намнан ШУТИС-ийн Математикийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн багш, эрхлэгч, Хэрэглээний механикийн профессорын багийн тэргүүлэх профессор, захирал, ШУТИС-ийн Оюутны хөгжил, нийгмийн түншлэлийн асуудал эрхэлсэн проректор, Ректорын зөвлөх, Олон улсын дээд боловсрол судлалын төвийн захирал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

Гишүүнчлэл:

  • ШУА-ийн Техник технологийн салбарын Бага чуулганы орлогч дарга
  • ОУ-ын инженерийн холбоо IEEE байгууллагын гишүүн
  • "IEEE Subsection Mongolia" байгууллагын дэд тэргүүн
  • “Шинжлэх ухаан технологи" сэтгүүлийн редакцийн зөвлөлийн дарга
  • Монголын залуу эрдэмтдийн холбоо, Технологи инноваци судлаачдын нийгэмлэгийн Хүндэт Ерөнхийлөгч
  • БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн удирдах хорооны гишүүн

Бүтээлийн товчоо:

  • Сурах бичиг, гарын авлага -  23
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл – 48
  • Эрдэм шинжилгээний илтгэл – 42
  • Шинэ бүтээл, оновчтой санал  –  9
  • Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил – 24
  • Хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулахад оролцсон байдал – 15

 

Эрдэнэцогтын СОНИНТОГОС, доктор, профессор

Соёл Урлагийн Их Сургууль

Боловсрол, сэтгүүл зүй, соёл урлагийн салбарт амжилттай ажиллаж байгаа тэргүүлэх эрдэмтэн, бүтээн туурвигч юм.

“Хөдөлмөр”, “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ”, “Ил товчоо” зэрэг төвийн сонинууд, Радио, телевизийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаад Соёл, урлагийн их сургуулийн захирал болсон. 

Гишүүнчлэл:

  • Азийн урлагийн их, дээд сургуулиудын холбоо (ALIA)-г үндэслэгч, удирдах зөвлөлийн гишүүн
  • Европын урлагийн сургуулиудын холбоо (ELIA)-ийн удирдах зөвлөлийн гишүүн (2014-2018)
  • “Норовбанзад сан”-ийн удирдах зөвлөлийн гишүүн
  • “Балдорж сан”-ийн Балдорж шагналын шүүгчдийн зөвлөлийн гишүүн
  • “Анхны бүтээл” олон улсын оюутны медиа урлагийн наадмын зохион байгуулах хорооны дарга

Бүтээлийн товчоо:

  • Сурах бичиг, гарын авлага, редакторласан бүтээл – 43
  • Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 13
  • Шинэ бүтээл, оновчтой санал  –  7
  • Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил – 6
  • Хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулахад оролцсон байдал – 7